A. Дабстэп

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася Берландын хамгийн шилдэг шөнийн клубт ажилладаг бөгөөд, өөрийн тоглолтондоо Дабстэп хөгжмийг голдуу ашигладаг гэнэ. Тэр саяхан хэд хэдэн хуучны дуунуудыг нийлүүлж дабстэп микс хийхээр шийджээ.

Дуу нь хэд хэдэн үгнээс тогтдог гэж үзье. Тэрбээр дараах байдлаар микс хийдэг. Хамгийн эхний үгийн урд хэд хэдэн (байхгүй ч байж болно) "WUB" гэсэн үгийг, сүүлийн үгийн хойно мөн хэд хэдэн "WUB"-г, мөн үг бүрийн дунд ядаж $1$ "WUB" гэсэн үгийг нэмдэг. Ингээд тэр шинэ үүссэн дуугаа клубтээ тоглодог ажээ.

Жишээ нь "I AM X" гэсэн үгтэй дуу "WUBWUBIWUBAMWUBWUBX" гэсэн дабстэп микс болох бөгөөд харин "WUBWUBIAMWUBX" болохгүй.

Петя Васягийн шинэ дууг сонсоод, орчин үеийн дуунд тийм ч дуртай биш болохоороо анхны дуу нь ямар байсныг мэдэхийг хүссэн. Түүнд туслаарай!

Оролт

Оролтонд латин цагаан толгойн том үсгүүдээс тогтох, хоосон биш тэмдэгт мөр өгөгдөнө. Уг тэмдэгт мөрийн урт $220$ тэмдэгтээс хэтрэхгүй. Вася дуунд микс хийхээс өмнө "WUB" гэдэг үг огт байгаагүй. Мөн Вася үгнүүдийг дарааллыг нь сольдоггүй. Мөн дуу анх ядаж ганц үгтэй байсан болно.

Гаралт

Анхны дууны үгнүүдийг дарааллаар нь хэвлэнэ үү. Үгүүдийг хооронд нь хоосон зайгаар салга.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
WUBWUBABCWUB
Гаралт
ABC 
Оролт
WUBWEWUBAREWUBWUBTHEWUBCHAMPIONSWUBMYWUBFRIENDWUB
Гаралт
WE ARE THE CHAMPIONS MY FRIEND 

Тэмдэглэл

In the first sample: "WUBWUBABCWUB$" = "WUB$" + "WUB$" + "ABC$" + "WUB$". That means that the song originally consisted of a single word "ABC$", and all words "WUB$" were added by Vasya.

In the second sample Vasya added a single word "WUB$" between all neighbouring words, in the beginning and in the end, except for words "ARE$" and "THE$" -- between them Vasya added two "WUB$".

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...