A. ТБЭХТПДД

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бодлогын жинхэнэ нэр нь "Толь Бичгийн Эмбээрх Хамгийн Том Палиндром Дэд Дараалал" юм.

$s$ гэсэн тэмдэгт мөр өгөгдсөн ба энэ нь Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс бүтнэ. Үүний Толь бичгийн Эрэмбээрх Хамгийн том Палиндром Дэд дарааллыг нь ол.

$s[p_{1}$$p_{2}... p_{k}]$ = $s_{p_{1}}s_{p_{2}}... s_{p_{k}}$ ($1$ $ ≤ $ $p_{1} < p_{2} < ... < p_{k}$ $ ≤ $ $|s|$) гэсэн хоосон биш тэмдэгт мөрийг $s$ = $s_{1}$$s_{2}... s_{|s|}$ тэмдэгт мөрийн дэд дараалал гэнэ(энд $|s|$ нь $s$ тэмдэгт мөрийн урт)Жишээ нь "$abcb$", "$b$" ба "$abacaba$" нар нь "$abacaba$"-ийн дэд дараалал юм.

$x$ = $x_{1}$$x_{2}... x_{|x|}$ нь Толь бичгийн эрэмбээр $y$ = $y_{1}$$y_{2}... y_{|y|}$-ээс том байх гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $|x|$ > $|y|$ ба $x_{1} = y_{1}$, $x_{2} = y_{2}$, ..., $x_{|y|} = y_{|y|}$ байдаг, эсвэл $x_{1} = y_{1}$, $x_{2} = y_{2}$, ..., $x_{r} = y_{r}$ ба $x_{r  +  1} > y_{r  +  1}$ байх $r$ ($r < |x|$, $r < |y|$) дугаар олддог байх явдал юм. Тэмдэгт мөрний тэмдэгүүд нь хоорондоо ASCII codes. кодоороо эрэмбэлэгдэсэн байна.жишээ нь "$ranger$" гэсэн тэмдэгт мөр нь Толь бичгийн эрэмбээр "$racecar$"-аас том юм. "$poster$" нь мөн "$post$"-оос том юм.

$s$ = $s_{1}$$s_{2}... s_{|s|}$ тэмдэгт мөр $rev(s)$ = $s_{|s|}$$s_{|s| - 1}... s_{1}$-тай давхцаж байвал түүнийг палиндром гэнэ. Өөрөөр хэлбэл баруунаас нь ч зүүнээс нь ч уншихад ялгаагүй байдаг тэмдэгт мөрийг хэлнэ. Жишээ нь "$racecar$", "$refer$" ба "$z$" нар нь палиндром юм.

Оролт

$10$-аас хэтрэхгүй урттай хоосон биш тэмдэгт мөр өгөгднө.

Гаралт

$s$-ийн Толь бичгийн Эрэмбээрх Хамгийн том Палиндром Дэд дарааллыг нь олж хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
radar
Гаралт
rr
Оролт
bowwowwow
Гаралт
wwwww
Оролт
codeforces
Гаралт
s
Оролт
mississipp
Гаралт
ssss

Тэмдэглэл

"$radar$" гэсэн тэмдэгт мөрийн ялгаатай дэд дарааллууд дундаас "$a$", "$d$", "$r$", "$aa$", "$rr$", "$ada$", "$rar$", "$rdr$", "$raar$" ба "$radar$" нар нь палиндром ба Толь бичгийн эрэмбээр хамгийн том нь "$rr$" юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...