C. Тайлбарлагчийн асуудал

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Яг одоо Ванкуверт олимпийн наадам явагдаж байна. Энд байгаа хүн бүр өөрийн гэсэн зорилготой. Тамирчид медалийн төлөө өрсөлдөж, тайлбарлагчид тэмцээнийг сайн тайлбарлах тохиромжтой байрлалыг хайна. Өнөөдрийн гол тэмцээнүүд $3$ дугуй стадионд болох бөгөөд тайлбарлагч бүх стадионыг ажиглах боломжтой хамгийн сайн байрлалыг хайж байгаа. Уг байрлалаас бүх стадион харагдах ёстой ба бүх тэмцээн адилхан хэмжээнд чухал гэж үз. Стадионууд ижил өнцгөөр харагдаж байвал сайн, хэрэв тийм байрлал олон байвал хамгийн их өнцгөөр ажиглах байрлалыг сонгоно.

Та Берланд улсын хамгийн алдартай тайлбарлагч Г.Берниевт тусалж, хамгийн тохиромжтой байрлалыг олж өгч чадах уу? Нэмж хэлэхэд, стадоинууд бие биенийгээ хаахгүй, тайлбарлагч нэг стадионыг нөгөөгийнх нь цаанаас харж чадна.

Оролт

Оролт 3 мөрөөс тогтох бөгөөд мөр бүр стадионуудын мэдээллийг агуулна. Мөрүүд $x$, $y$, $r$ хэлбэртэй бөгөөд харгалзан стадионы төв ($-10^3 ≤ x, y ≤ 10^3$), ба радиус $r$ ($1 ≤ r ≤ 10^3$). Стадионуудад ерөнхий цэг байхгүй ба төвүүд нь $1$ шулуун дээр оршихгүй.

Гаралт

Бодлогын нөхцөлийг хангах координатыг таслалын ард $5$ орны нарийвчлалтайгаар хэвлэ. Хэрвээ шаардлага хангах цэг байхгүй бол програм юу ч хэвлэхгүй, гаралт хоосон байна.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
0 0 10
60 0 10
30 30 10
Гаралт
30.00000 0.00000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...