A. Ялагч

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Берландад тархсан "Berlogging" хѳзѳрт тоглоомын ялагч нь дараах дүрмүүдээр тодорхойлогддог. Хэрвээ тоглоомын тѳгсгѳлд ганцаараа бусдаасаа ѳндѳр оноотой байвал тэр хүн ялагч болно. Хэрвээ хамгийн ѳндѳр оноотой хүн нэгээс олон байвал ялагчийг тодорхойлоход тѳвѳгтэй байдал үүсдэг. Тойрог бүрт ямар нэгэн тоглогч хэсэг оноог авах юмуу алдна. Үүнийг "нэр оноо" гэж илэрхийлэх ба энд нэр нь тухайн тоглогчийн нэр, оноо нь бүхэл тоо бѳгѳѳд түүний уг тойрогт авах оноог илтгэнэ. Хэрвээ оноо нь сѳрѳг байвал уг тойрогт алдсаныг илэрхийлнэ.

Тэгэхээр хоёр юмуу түүнээс олон тоглогч тоглоомын тѳгсгѳлд адилхан хамгийн ѳндѳр оноо авсан бол ($m$-тэй тэнцүү гэе) дор хаяж $m$ оноонд хамгийн түрүүнд хүрсэн хүн нь ялагч болно. Тоглолтын тѳгсгѳлд ядаж нэг тоглогч эерэг оноотой байна.

Оролт

Эхний мѳрѳнд $n$ бүхэл тоо ($1 ≤ n ≤ 1000$), энд $n$ тоглосон тойргийн тоо. Дараагийн $n$ мѳрѳнд тоглогчийн нэр ба түүний уг тойрогт авсан оноог илэрхийлэх "нэр оноо" гэсэн илэрхийлэл тэмдэгт мѳр ба бүхэл тооны хослолоор ѳгѳгднѳ. Тэмдэгт мѳр нь $1$-ээс $32$ хүртэлх урттай, оноо нь $-1000$-аас $1000$-ын хоорондох бүхэл тоо байна.

Гаралт

Ялагчийн нэрийг хэвлэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
3
mike 3
andrew 5
mike 2
Гаралт
andrew
Оролт
3
andrew 3
andrew 2
mike 5
Гаралт
andrew
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...