D. Куб могой

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$n × n × n$ хэмжээтэй куб өгөгдсөн ба үүнийг нэгж кубуудэд хуваасан байг. Чиний даалгавар бол энэ бүх нэгж кубуудийг дараах нөхцөлийг хангахаар $1$-ээс $n^{3}$ хүртэл дугаарлах юм:

  • бүх тоо яг нэг удаа ашиглагдсан байх;
  • $1 ≤ i < n^{3}$ бүрийн хувьд $i$ болон $i + 1$ дугаартай кубууд хөрш байх (аль нэг тал нь ерөнхий байх);
  • $1 ≤ i < n$ бүрийн хувьд дор хаяж 2 ялгаатай $i × i × i$ хэмжээтэй дараалсан дугаар бүхий нэгж кубуудээс бүтэх куб олдох ёстой. Өөрөөр хэлбэл $x$, $y$ гэсэн ялгаатай 2 тоо олдоод $x$, $x + 1$, $...$, $x + i^{3} - 1$ дугаартай кубууд нь куб үүсгээд мөн адил $y$, $y + 1$, $...$, $y + i^{3} - 1$ дугаартай кубууд нь куб үүсгэх юм.

Кубын нэгж кубуудийг дугаарлах дугаарлалтыг ол.

Оролт

Эхний мөрөнд Кубын хэмжээ болох $n$ ($1 ≤ n ≤ 50$) бүхэл тоо байна.

Гаралт

Кубын $n$ давхаргыг $n × n$ матрицаар бич. Тэднийг шинэ зайгаар тусгаарлан хэвлэнэ. Давхрага бүрийг кубэд байрлах дарааллар нь хэвлэ. (Жишээ хар) Өгөгдөл болгонд хариу байхаар өгөгднө.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
3
Гаралт
1 4 17 
2 3 18 
27 26 19 

8 5 16 
7 6 15 
24 25 20 

9 12 13 
10 11 14 
23 22 21 

Тэмдэглэл

Жишээнд In the $2 × 2 × 2$ хэмжээтэй 2 куб нь $1, ..., 8$ ба $5, ..., 12$ юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...