B. Ханаруу үсрэх

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Васиа компьютер дээр нинжатай тоглоом тоглодог. Одоо Васиагийн нинжа гүн хавцлаас гарах хэрэгтэй байгаа.

Хавцал 2 паралель ханаас бүтэх ба өндөр нь $n$ метр байна. Хануудаа$1$ метрийн урттайгаар доороос нь дээш хэсгүүдэд хуваан $1$-ээс $n$ хүртэл дугаарлъя. Зарим хэсэг аюулгүй ба нинжа тэнд авирч болно. Харин зарим хэсэгт нинжа авирч чадахгүй.(Ийм хэсггийг аюултай гэж нэрлэе)

Эхлээд нинжа зүүн хананы хамгийн доор байрлана. Тэрээр секүнд бүрт дараах үйлдлүүдийн нэгийг нь гүйцэтгэж чадна:

  • Нэг хэсэг ахиж дээшлэх;
  • Нэг хэсэг буурах;
  • Эсрэг ханаруу үсрэх. Үсэрсэн бол үсэрсэн хананы дугаараас яг $k$-аар их дугаартай ханан дээр бууна. Өөрөөр хэлбэл хэрэв нинжа нэг хананы $x$ дэх хэсэг дээрээс үсэрсэн бол нөгөө хананы $x + k$ дэх хэсэг дээр бууна.

Хэрэв ямар нэгэн агшинд $n$-ээс их дугаарын хэсэгт авирах эсвэл үсэрч очвол хавцлаас гарсан гэж үзнэ.

Хавцал үерт автаж байгаа ба секүнд бүрт 1 мерт түвшин нь нэмэгддэг. Анх усны түвшин 1-р хэсгийн доод хил дээр байсан. Нинжа усанд автсан хэсэгт байж болохгүй. Бид нинжа болон ус ээлжилж хөдөлнө гэж үзнэ.(эхлээд нинжа хөдөлнө тэгээд ус 1 метр дээшлэнэ...)

Энэ тоглоом нинжа нь хавцлаас гарч чадвал хожно.

Хэдэн бүтэлгүй оролдлогын дараа Васиа энэ тоглоомыг давах боломжтой эсэхэд эргэлзэв. Тэрэнд туслаарай.

Оролт

Эхний мөрөнд хавцлын өндөрийг илэрхийлсэн тоо ба нинжагийн үсрэлтийг хэмжээ болох $n$ and $k$ ($1 ≤ n, k ≤ 10^{5}$) 2 бүхэл тоо зайгаар тусгаарлагдсан байна.

Дараагийн мөрөнд зүүн хананы дүрслэл болох $n$ тэмдэгттэй стринг байна($i$ дэх тэмдэг нь хэрэв аюултай бол "$X$" ба хэрэв аюулгүй бол "$-$" байна)

Гурав дахь мөр нь баруун ханыг мөн адил дүрслэнэ.

Зүүн хананы хамгийн доод хэсэг аюулгүй байхаар өгөгднө.

Гаралт

Нинжа хавцалаас гарч чадах бол "$YES$" гэж хэвлэ. Бусад тогиолдолд "$NO$" гэж хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
7 3
---X--X
-X--XX-
Гаралт
YES
Оролт
6 2
--X-X-
X--XX-
Гаралт
NO

Тэмдэглэл

Эхний жишээн дээр нинжа эхлээд баруун тийш үсрэнэ, тэгээд 1 метр доошлон зүүн тийш үсрэнэ.

Дараагийн жишээн дээр нинжа хавцалаас гарч чадахгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...