E. Супер цавуугаар тоглосон нь

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$2$ хүн тоглоом тоглож байна. Уг тоглоомыг $n×m$ нүдтэй, тэгш өнцөгт хэлбэртэй хөлөг дээр тоглодог. Тоглолтын эхэнд ялгаатай $2$ нүдэнд $2$ даам байрлана. Эхний тоглогчийн зорилго нь эдгээр даамуудыг нэг нүдэнд авчрах явдал юм. Харин $2$ дахь тоглогч эхнийхийг супер цавуугаар зогсоохыг зорих явдал юм.

Тоглоомын дүрмийг илүү нарийн тайлбарлаж өгье.

Тоглогчид ээлжээр нүүнэ. Эхний тоглогч тоглоомыг эхлүүлнэ.

Эхний тоглогч цавуугүй нэг даамыг сонгоод, дээшээ, доошоо, баруун, зүүн аль нэг тийшээ нэг нүдээр нүүнэ. Хөлгийн ирмэгийг давуулж нүүж болохгүй. $1$-р тоглогчийн ээлж ирэхэд зарим нүдэнд цавуу түрхэгдсэн байна. Ийм нүдэнд тоглогч даамаа нүүвэл даам наалдаж, дахиж үүгээр нүүж чадахааргүй болно.

$2$ дахь тоглогчийн ээлж ирэхэд тэрээр ямар нэг сул (даам эсвэл цавуу агуулаагүй) нүдийг сонгоод, супер цавуу түрхэнэ. Цавуу нь удаан хатдаг бөгөөд цавуутай нүднүүд нь тоглоом дуустал наалдамхай хэвээр байна.

Хэдэн нүүдлийн дараа даамнууд нэг нүдэнд ирвэл эхний тоглогч хожно. Харин эхний тоглогч нүүдэлгүй (даамнууд хоёулаа аль нэг нүднүүдэд наалдчихбал) болбол $2$ дахь тоглогч хожих болно. Энд, $2$ дахь тоглогч нүүдэлгүй байна гэж байхгүй болохыг анзаараарай. Эхний тоглогч даамаа нүүлгэхэд уг нүдийг цавуудах боломж 2 дахь тоглогчид үргэлж байна.

Бид одоо даамнууд нүднүүдэд наалдах болон нэг нүдэнд байрлах тохиолдлыг тодруулах болно. Даамнууд нэг нүдэнд байрлангуут тоглоом дуусч, эхний тоглогч хожно.

Хөлгийн хэмжээ болон түүн дээрх даамнуудын байрлал танд өгөгдөнө. Тоглоомын эхэнд хөлгийн бүх нүд цавуугүй байна. Тоглогчид аль аль нь хамгийн оновчтойгоороо тоглобол хэн хожихыг олж мэдээрэй.

Оролт

Эхний мөр нь хөлгийн хэмжээ болон нэг ба 2 дахь даамны координатуудыг харуулах $n$, $m$, $x_{1}$, $y_{1}$, $x_{2}$, $y_{2}$ ($1≤n, m≤100$; $2≤n×m$; $1≤x_{1}, x_{2}≤n$; $1≤y_{1}, y_{2}≤m$) гэсэн 6 бүхэл тоог агуулна. Уг тоонууд хоосон зайгаар тусгаарлагдана.

Тоглоом эхлэхэд даамнууд нь ялгаатай нүднүүдэд байрлана.

Гаралт

Эхний тоглогч хожбол "First", эсрэг тохиолдолд "Second" гэж хашилтгүйгээр хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
1 6 1 2 1 6
Гаралт
First
Оролт
6 5 4 3 2 1
Гаралт
First
Оролт
10 10 1 1 10 10
Гаралт
Second
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...