B. Гурвалуудын тоо

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Чамд хавтгай дээрх ялгаатай $n$ цэг өгөгджээ.

$B$ нь $AC$ хэрчмийн дундаж байх $(A, B, C)$ гурвалын тоог ол.

Гурвалыг эрэмбэлэгдээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл $B$ нь $AC$ хэрчмийн дундаж бол $(A, B, C)$ болон $(C, B, A)$ гурвалууд нь адилханд тооцогдоно.

Оролт

Эхний мөрөнд цэгүүдийн тоо болох $n$ ($3 ≤ n ≤ 3000$) байна.

Дараагийн $n$ мөр бүрт цэгүүдийн мэдээлэл байна. $i$ дэх мөрөнд $i$ дэх цэгийн координатыг илэрхийлэх $x_{i}, y_{i}$ ($ - 1000 ≤ x_{i}, y_{i} ≤ 1000$) бүхэл тоонууд зайгаар тусгаарлагдан байна.

Өгөгдсөн бүх цэгүүд ялгаатай байна.

Гаралт

Бодлогын хариу болох ганц тоог хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
3
1 1
2 2
3 3
Гаралт
1
Оролт
3
0 0
-1 0
0 1
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...