D. Дөрвөлжингүүд

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд язгааргүй том дөрвөлжин хээтэй талбай өгөгдөв. Та ($x_1 ; y_1$) нүднээс ($x_2 ; y_2$) нүдэнд очих ёстой. Та байгаа нүднийхээ 4-н хөрш нүднүүдийн аль нэг рүү нь очиж болно. Энд хамгийн богино зам олох нь чухал биш.

Дараах 2 чанарын ядаж нэгийг хангах ($x;y$) нүдийг муу нүд гэе.

$\bullet \mid x + y\mid \equiv 0(\mod 2a)$ $\bullet \mid x - y\mid \equiv 0(\mod 2b)$

Таны даалгавар бол та ($x_1 ; y_1$) нүднээс ($x_2 ; y_2$) нүдэнд очих замдаа хамгийн цөөндөө хэдэн муу нүд дайрах боломжтойг олох юм.

Оролт

$a,b,x_1,y_1,x_2,y_2$ - ууд нэг мөрөнд өгөгдөнө. ($2\le a,b\le 10^9$) ба ($|x_1| , |y_1| , |x_2| , |y_2|\le 10^9$) байна.Энд $a,b$ нь муу нүдийг олход ашиглагдах хэмжүүр байна. Мөн эхлэл болон төгсгөлийн нүднүүд нь муу биш нүд байна.

Гаралт

($x_1 ; y_1$) нүднээс ($x_2 ; y_2$) нүдэнд очих замдаа хамгийн цөөндөө хэдэн муу нүд дайрах боломжтойг харуулсан 1 тоо хэвлэнэ.

[Орчуулгын хяналт хийгдээгүй. Codeforces Mongolian Translation Team]

Орчуулсан: Garid

Жишээ тэстүүд

Оролт
2 2 1 0 0 1
Гаралт
1
Оролт
2 2 10 11 0 1
Гаралт
5
Оролт
2 4 3 -1 3 7
Гаралт
2

Тэмдэглэл

In the third sample one of the possible paths in (3;-1)->(3;0)->(3;1)->(3;2)->(4;2)->(4;3)->(4;4)->(4;5)->(4;6)->(4;7)->(3;7). Squares (3;1) and (4;4) are bad.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...