E. Сансрын аврагчид

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Манай галактикт $n$ тооны гариг байдаг ба гариг бүр аюулд өртөх боломжтой нөхцөл байдалд орсон байлаа. Сансрын хамгаалагчид үүнийг мэдэж байгаа тул дуудлага ирсэн гариг бүр лүү ухасхийхэд бэлэн байдаг байв.

Сансрын аврагчид түүхэн дэх хамгийн том "Сансрын Аврах Станц" барихаар төлөвлөж байгаа ч байрлалаа одоогоор нарийн тогтоогүй байгаа юм. Бүх гариг дээрх амьдрал адилхан ач холбогдолтой учир аврагчид хамгийн холын гариг руу ч заавал очих шаардлагатай. Тиймээс тэд хамгийн холын гариг болон аврах станц хоорондын зай аль болох бага байх сансар дахь цэгийг олж "Сансрын Аврах Станц"-аа байгуулах хэрэгтэй юм.

Харамсалтай нь аврагч нар энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тул танаас тусламж хүсчээ. Гаригууд өөр хоорондоо маш алслагдсан тул тэдгээрийг Евклидийн гурван хэмжээст орон зай дахь цэгүүд гэж үзэж болох юм. $(x_{i}, y_{i}, z_{i})$ болон $(x_{j}, y_{j}, z_{j})$ цэгүүдийн хоорондын зайг дараах томъёогоор тооцоолно:

$$p = \sqrt{(x_i - x_j)^2 + (y_i - y_j)^2 + (z_i - z_j)^2}$$

Аврах станцыг сансрын аль ч цэгт байрлуулж болно. Энэ нь мөн өөр гаригтай давхцаж болно. Сансрын аврагчдад тусалж тэдэнд шаардлагатай цэгийг олж өгч тусална уу.

Оролт

Эхний мөр нь $n$ гэсэн бүхэл тоо агуулах ба энэ нь гаригуудын тоог ($1 ≤ n ≤ 100$) харуулна. Дараагийн $n$ мөр тус бүр нь гаригуудын талаарх мэдээллийг агуулна. $i$ дахь мөр нь $x_{i}, y_{i}, z_{i}$ гэсэн 3 бүхэл тоо агуулах ба энэ нь $(-10^{4} ≤ x_{i}, y_{i}, z_{i} ≤ 10^{4}, 1 ≤ i ≤ n)$ гаригуудын координатыг харуулна. Хоёр гариг давхцахгүй.

Гаралт

Эхний мөрөнд аврах станцын координат болох $x_{0}, y_{0}, z_{0}$ бодит тоонуудыг зайгаар тусгаарлан хэвлээрэй. Хэрэв хэд хэдэн хариу гарвал аль нэгийг нь хэвлэнэ үү. Хэрэв аврах станцаас хамгийн холын гариг хүртэлх зай системийн тооцооноос $10^{-6}$-ээс багаар зөрж байвал зөв гэж үзнэ.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
5
5 0 0
-5 0 0
0 3 4
4 -3 0
2 2 -2
Гаралт
0.000 0.000 0.000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...