B. Зөөврийн компьютер сонгох

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася лаптоп буюу зөөврийн компьютер сонгохоор болов. Дэлгүүрт бүх төрлийн нийтдээ $n$ ширхэг лаптоп байлаа.

Вася дараах үзүүлэлтүүдийг сонирхож байлаа: CPU-ны хурд, RAM-ны хэмжээ, хатуу дискний хэмжээ. Тэр тоглоом тоглодоггүй тул бусад үзүүлэлтүүд түүнд сонин биш байлаа.

Хэрвээ аль нэг лаптопны гурван үзүүлэлт гурвуулаа өөр нэг лаптопныхоос эрс бага байвал Вася хуучин гэж үзээд авахгүй байхаар шийджээ. Ингэж хуучин лаптопнуудыг хассаны дараа үлдсэн лаптопнуудаас аль хямдханыг нь сонгохоор болов.

Нэлээд олон лаптопнууд байсан учир Вася хамгийн ашигтай сонголтыг мэдэх програм бичихээр ухасхийсэн боловч лаптопгүй байгаа учир чадсангүй. Тиймээс таныг энэ програмыг бичиж өгөхийг хүсжээ.

Оролт

Эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 100$).

Дараагийн $n$ мөрөнд мөр бүрт лаптоп бүрийн CPU-ны хурд ($speed$), RAM-ны хэмжээ ($ram$), хатуу дискний хэмжээ ($hdd$), үнэ ($price$) өгөгдөнө.

  • $speed$, $ram$, $hdd$, $cost$ бүгд бүхэл тоонууд
  • $1000 ≤ speed ≤ 4200$ (мегагерцээр)
  • $256 ≤ ram ≤ 4096$ (мегабайтаар)
  • $1 ≤ hdd ≤ 500$ (гигабайтаар)
  • $100 ≤ price ≤ 1000$ (төгрөгөөр)

Бүх лаптопууд өөр өөр үнэтэй.

Гаралт

Васягийн сонгох лаптопны дугаар. Лаптопуудыг оролтонд өгөгдсөн дарааллаар $1$-ээс $n$ хүртэл дугаарлана.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
5
2100 512 150 200
2000 2048 240 350
2300 1024 200 320
2500 2048 80 300
2000 512 180 150
Гаралт
4

Тэмдэглэл

In the third sample Vasya considers the first and fifth laptops outdated as all of their properties cannot match those of the third laptop. The fourth one is the cheapest among the laptops that are left. Thus, Vasya chooses the fourth laptop.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...