A. Хөзөр тоглох

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Оросууд "Дурак", Монголчууд "Илжиг" гэж нэрлэдэг хөзрийн тоглоом байдаг. Энэ тоглоомыг ЗХУ-н бүрэлдэхүүнд байсан орнууд тоглох нь их. Энэ бодлогонд тоглоомын дүрмийг бүрэн тайлбарлахгүй учраас энэ тоглоомыг хэрхэн тоглодгийг мэдэхийг хүсвэл дараа өөрөө судлаарай.

"Илжиг"-дэхэд хөзрийн $4$ өнгө ба $9$ төрлийн мод (өсөх эрэмбээр) "6", "7", "8", "9", "T" (арав), "J" (боол), "Q" (хатан), "K" (ноён), "A" (тамга) нийлээд $36$ хөзөр хэрэгтэй.

Тоглоомын эхэнд нэг хөзрийг сонгож тэр хөзрийн өнгийг "ноёлогч" өнгө гэнэ. Тоглоом ерөнхийдөө дараах байдлаар өрнөэө: нэг тоглогч хэд хэдэн хөзөр гаргах ба нөгөөх нь түүний хөзөр бүрийг дарж чадах хөзрөөр дарах ёстой.

Ижил өнгийн хоёр модны эрэмбэ өндөртэй нь нөгөөгөө дарж чадна. Бас "ноёлогч" өнгөтэй мод нь "ноёлогч" биш өнгөтэй дурын модыг дарж чадна. Бусад тохиолдолд хөзрүүд нэг нэгнээ дарж чадахгүй.

Танд хоёр хөзөр өгөгдсөн, эхний хөзөр хоёр дахиа дарж чадах эсэхийг тодорхойл.

Оролт

Эхний мөрөнд хөзрийн өнгө. "S", "H", "D", "C" дөрвийн аль нэг нь байна.

Дараах мөрөнд хоёр хөзрийн мэдээлэл байна. Хөзөр бүр хоёр тэмдэгтээр илэрхийлэгдэнэ. Эхний тэмдэгт нь модыг илэрхийлэх ("6", "7", "8", "9", "T", "J", "Q", "K", "A"), дараагийнх нь өнгийг илэрхийлэх ("S", "H", "D" and "C") байна.

Гаралт

Эхний хөзөр дараагийнхыгаа дарж чадах бол "YES" үгүй бол "NO".

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
H
QH 9S
Гаралт
YES
Оролт
S
8D 6D
Гаралт
YES
Оролт
C
7H AS
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...